Шийдвэрлэгдсэн
Ирэхбаяр ( 43.242.243.129 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2025.11.12 12:42
10р ангид сурдаг хүүхдийн маань сургуулиас вакцины лавлагаа авчир гэсэн. 3р багийн өрхийн эмнэлэг очтол вакцины ямар ч мэдээлэл алга. Яагаад байхгүй байгааг асуутал 2015 оноос өмнөх ямарч журнал цаасан дээрх хөтлөлт байхгүй 2015 оноос өмнө ажилж байсан хүмүүс бичиг баримт хүлээлгэж өгөөгүй гэж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч. Өрхийн эмнэлэг ямар ч бичиг баримт байхгүй болохоор ямар ч арга байхгүй гэх юм одоо яах ёстой вэ?
Сэлэнгэ ( 202.126.91.57 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2025.06.02 09:30
Ан агнуурын Тусгай зөвшөөрөлийн тоо толгой батлагдасан байна. Аялал жуучлалын компаниуд Тул загас бариулах тусгай зөвшөөрөлийн тендерт оролцох гэсэн боловч тов нь гараагүй байна гээд байна.
Байгаль орчны яам болохоор хэнтий аймагт 90ш тул загас бариулах зөвшөөрөл батлагдсан гээд байна.
Ямар ч ил тод мэдээлэл алга. Хариуцсан Нандинбаатар нь утасаа ч авдаггүй. Мэдээллээ ил тод оруулж өгнө үү.
Ер нь бол Тул загасыг бариулаад буцаагаад тавьдаг учраас бусад ан шиг хөөнөөдөггүй.
Нэг гадны загасчин ирэхэд Монгол улсад дундажаар 1500 долларын орлого оруулдаг гэсэн судалгаа байдаг.
Ийм барьж тавьдаг агнуурыг бол маш нээлттэй ил тод байлаар Олон Компаниудад хүртээмжтэй байдлаар эрх олгодог болмоор байна аа.
Оюунгэрэл ( 202.9.41.28 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2025.03.30 22:57
Neelttei hentii aimag gecheed sul oron too ajil haihaar ene site deer ni 2,3 jiliin umnuh yum baih yum eniigee zasaad yanzlaad shine ,medee medeeelluud oruulj baigaachee tegej baij aimag oron nutagt chine ajillah zaluuuchuuuud nemegdene shdee
Хэрлэн ( 66.181.166.164 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2025.02.20 14:49
Сайн байна уу. Утасны жагсаалтаа шинэчлэх шаардлагатай байна. Хүмүүс нь солигдчихсон, утаснууд нь холбогдох боломжгүй байна.
Болортуяа ( 202.126.89.116 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2025.02.04 16:58
Сайн байна уу. Би Өмнөдэлгэр сумын ИТХ-ын АА-ны мэргэжилтнээр 2023 оны 01 сарын 04нд томилогдон ажилласан. Надад Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв авах эрх байгаа юу.
Мичидмаа ( 66.181.186.28 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2025.01.21 21:37
Өмнөдэлгэр сумын тамгын газар хөдөлмөр халамж хариуцсан нийгмийн ажилтан Т.Уянга гэдэг хүнд гомдол гаргах хүсэлтэй байна. Хадам аав Баттөр нь хэнтий өмнөдэлгэр сумын чандган багт амьдран суудаг бөгөөд 2024 оны 12 сард зүрхний судасны бөглөрөл гээд хагалгаанд яаралтайгаар орсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан тул асаргааны тэтгэмж тогтоолгох талаар мэдээлэл авах гэсэн боловч буруу мэдээлэл өгч боломжгүй гэсэн хариу өгсөн хуулийн дагуу судалж үзэхэд бүрэн боломжтой байтал ажилтан биш хувь хүний зангаар хандаж байгаад гомдолтой байна.
Болорцэцэг ( 43.242.243.163 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2025.01.17 12:11
Сайн байна уу тусгай шалгалт хэзээ зарлагдах вэ. Шалгалтын зар хайгаад олсонгүй
Э.Өнөржаргал ( 202.126.90.218 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2025.01.03 13:23
Сайн байна уу Хэнтий.мн д бүх мэдээллээ оруулах гэсэн юм яаж оруулах вэ заавар байна уу
Содбилэг ( 183.177.97.154 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2024.10.03 17:47
Сайн байна уу Танайх ямар ERP ашигладаг бэ?
Дэлгэрцэцэш ( 139.5.219.217 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2024.09.07 23:02
Сумдын цахим шуудан болон холбогдох дугаарыг энэ цахим хаягт байршуулж өгнө үү баярлалаа
Ирэхбаяр ( 202.126.89.174 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2024.06.03 00:16
Сайн байна уу? Татварын урд талын усан оргилуурын дуугаа хэт их чанга тавьж, 10 гаруй цаг тасралтгүй чанга дуу дуугаргаж байна. Одоо шөнийн 12:10 минутад дуу явж байна.Энэ нь маш их стрэсс ядаргаанд оруулж байна. Гэртээ тайван байж зурагтаа ч үзэх боломжгүй байна. Дуу явахгүй байсан ч ус нь оргилдог юм байна лээ. Өдөр болгон чанга дуу чимээнд хэцүү байна. Дууг аяархан тавьж аяарсгаж өгөхийг хүсч байна.
Эрдэнэсаруул ( 64.119.30.119 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2024.03.20 13:53
khentii.mn хаягт байрлах утасны жагсаалтыг шинэчилэх шаардлагатай байна аа. Энэ цахим хаягнаас мэдээлэл авахад их амар байдаг. Баярлалаа.
Энхжаргал ( 202.55.188.109 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2024.03.18 14:00
Сайн байна уу, аймгийн нэгдсэн эмнэлгээс шүдний кабинетаар үйлчлүүлэх цаг авахад маш хүндрэлтэй байна. Цаг захиалах гэхээр аймгийн төвийн хүнд цаг өгөхгүй, сумаас холбогдсон 5 хүнд өгнө, аймгийн төвийн хүн өглөө 7 цагаас ирж оочерлоорой гэнэ. Өглөө очихоор цөөхөн хүмүүст цаг өгсөн, цаг дууссан гээд өгөхгүй. Гэр бүлийн нэг хүнд л дугаар өгнө, хүүхэдтэйгээ хамт очоод үзүүлэх боломжгүй. Гэр бүлийн 5 хүн хэдэн сараар ээлж ээлжээрээ эмнэлгээр явах ёстой болж байна. Цахимаар ч цаг өгөх чадваргүй энэ байгууллагын үйл ажиллагааг орчин үетэй нь хөл нийлүүлмээр байна.
Ууганбаяр ( 122.201.31.59 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2024.03.15 16:50
хот хоорондын тээвэр танайд хамааралтай байдаг уу? Хот хооронд, олон хүнтэй явж байж согтуу хүн авч явах юм, буулга гэж хүмүүс хэлэхээр тоохгүй, цэнхэрмандал сумын цагдаад нь хэлэхээр мөнгөө төлж явж байгаа биздээ гэсэн юм хэлэхийн бусад хүмүүс адилхан илүү тухтай орчинд явах гээд автобусыг сонгосон байгаа шүү дээ
Сайхантуяа ( 202.126.90.47 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2023.02.04 20:26
Төсвийн орлогын гүйцэтгэл хагас, бүтэн жилээр гэсэн цонх байгаа боловч мэдээллээ оруулаагүй байна. Санхүүгийн тайлангийн мэдээллийг авах хэрэгтэй байна.
Иргэн Нэргүй ( 202.179.21.231 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2023.02.01 14:48
Мэдээлэлээ шинэчилмээр байна мөн дуудлага худалдааны зар чинь 1 өдрийн өмнө байрлаад маргааш нь зарлагдаад байна
Энхбилэг ( 192.82.72.249 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2023.01.17 22:32
тусгай зөвшөөрлөө сунгуулах гэхээр хугацаа дууссан тусгай зөвшөөрөл алга гээд болохгүй юмаа. Яах ёстой вэ?
Гомбобазар Цэдэвсүрэн ( 66.181.160.24 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2023.01.17 09:52
1985.07.15-1988.03.10 онуудад Хэнтий аймгийн Биндэрийн Ой, агнуурын аж ахуйд агнуур зүйч, ойжуулалтын инженерээр, 1988.03.10- 1990.09.01 хугацаанд Хэнтий аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын Биндэрийн Ойн аж ахуйд мод үржүүлгийн эрхлэгч, инженерээр ажиллаж байсан тухай лавлагаа, мөн дээрх онуудын цалингийн түүврийн лавлагаа авах гэсэн юм. Лавлагаа гаргаж өгнө үү.
Цэнд ( 122.201.25.113 )
Шийдвэрлэгдсэн
- Өргөдөл гомдол
- 2022.10.12 18:58
" Хэнтий Ус" ХХК-с өнөөдрийг хүртэл дулаанаа авч чадахгүй байгаа тул үүссэн асуудал хуулийн хүрээнд шийдвэр гартал дулаанаа авах хүсэлтэй байна. Манайд Чехийн элчин сайд яамныхан, Уул уурхайн сайд нар 13-15 хүртэл манайд буудаллана. Үйлчлүүлэгчийн тав тух алдагдаж байгаа тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
иргэн Ганаа ( 202.131.227.171 )
Шийдвэрлэгдсэн
- Санал хүсэлт
- 2022.06.16 14:38
санал асуулга дээр бүтээн байгуулалтын санал асуулга гэдэг дээр ОНХСангийн санал асуулгыг оруулж эрэмбэлэхэд ашиглавал ямар вэ? судлаад хариу өгнө үү?