АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ӨРГӨН БАРИЛАА

2024.11.25
Төсвийн тухай хуульд аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
Тиймээс “Хэнтий аймгийн 2025 оны төсвийн төсөл”-ийг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Оршихд хуулийн хугацаанд өргөн барилаа.