Мэдээ мэдээлэл
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024.11.18
ОБЕГ-ын даргын тушаалаар тус газрын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бие бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу тус ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байгаа билээ. Тодруулбал, гамшгаас хамгаалах орон нутгийн бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлэх, удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэх, өгөгдсөн цагийн байдалд бодитоор хэрхэн ажиллах дадлага туршлага олгох зорилгоор сумдын Онцгой комисс, Шуурхай штаб, гамшгаас хамгаалах алба, сумын Мэргэжлийн анги, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын Улсын үзлэг зохион байгуулж байна. Энэ сарын 16-ний өдрөөс Бор-Өндөр сумаас эхлүүлсэн улсын үзлэгийг нийт сумдад зохион байгуулах бөгөөд Чингис хотод энэ сарын 21-нд зохион байгуулах юм.