“БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СУВИЛАГЧДЫН БАЯР БОЛЛОО

2024.05.10
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг сувилагчдын баярын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон юм.
Хорвоод анх ирж буй бяцхан иргэний уйлах дуунаас эхлээд хүний амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эрхэм сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдийг алдаршуулах, тэдний үйл хэргийг нийгэмд таниулах зорилгоор энэ өдрийг дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хамтдаа 1995 оноос хойш тэмдэглэж байгаа юм.
Хэнтий аймгийн хувьд “Бидний сувилагч-Бидний ирээдүй” сувилахуйн тусламж үйлчилгээнд “Эдийн засгийн хүч нөлөө уриан дор мэргэжлээрээ бахархаж хамтдаа хөгжье Олон улсын сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтний өдрийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрхэлсэн ажлаа идэвх санаачилгатай ажиллаж байгаа эрхэм хүмүүсийг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
+7