ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

2024.01.17
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад орсон. Тэгвэл сурагчдын амралтыг тохиолдуулан сургууль, цэцэрлэгийн барилгууд нээлтээ хийлээ.
Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу "Шигота" ХХК-ийн зураг төслөөр "Их-Очирт хүрдэн" ХХК хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12-р сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр "Их-Очирт хүрдэн" ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Энэ сарын 28-нд сурагчид шинэхэн дотуур байрандаа орох юм.