ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 332 ШИРХЭГ ХЯНАЛТЫН КАМЕР АЖИЛЛАЖ БАЙНА

2023.10.08
Хэнтий аймгийн Чингис хотын хөдөлгөөн ихтэй 45 цэгт 139 теле хяналтын камерыг 2020 онд хүлээн авч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд ашиглаж байна. Мөн сумдын гудамж талбайг теле камерын хяналтад авах ажлын хүрээнд нийт 193 ширхэг /Бор-Өндөр 23, Батноров 12, Цэнхэрмандал 11, Норовлин 13, Баян-Овоо 31, Батширээт 5, Дархан 12, Баянмөнх 4, Дэлгэрхаан 12, Баянхутаг 7, Баян-Адарга 16, Жаргалтхаан 25, Галшар 17, Өмнөдэлгэр 5/ камерыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Аймгийн Цагдаагийн газраас “Аюулгүй, амар тайван Хэнтий” хөтөлбөрийг боловсруулж ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Тус хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг нь аюулгүй бүс бий болгох камерын хяналтын төв байгуулах, камержуулалтыг нэмэгдүүлэх явдал юм.