ХЭРЛЭН СУМЫН 4 ДҮГЭЭР АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.06.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын 4 дүгээр багийн ахмадуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.
Тус багийн ахмадуудын зүгээс орон сууцны барилгын гадна тохижилт, засвар үйлчилгээ, цалин, тэтгэврийг нэмэхтэй холбогдуулан хүнсний үнийн хөөрөгдлийг тогтвортой байлгах зэрэг асуудалд анхаарах тухай санал хүсэлтээ илэрхийллээ.