ПАРТИЗАН Б.ПУНЦАГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2023.03.01
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жил, “Монгол цэргийн өдөр”, Монголын улс төрийн ууган хүчин, МАН байгуулагдсаны түүхт 102 жилийг угтан Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцаг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр дайнд оролцож, Ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд оролцсон. 1919 онд Хиагтын гамин цэргийн албанд ажиллаж байхдаа Сүхбаатар, Чойбалсантай танилцаж байв. Ардын төр засгийн даалгавраар Ардын Хувьсгалын анхны 7 болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд 4 хороо байгуулахад 1-р хороон даргаар ажиллаж Хиагтыг чөлөөлөх дайнд тэрбээр оролцсон юм.
МАН-ын анхдугаар хуралд оролцож намын дүрэм программыг батлах хуралд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсанг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон.
Баруун хязгаарыг чөлөөлөх ажлыг дуусгасны дараа Ховдын хязгаарт Хатан баатар Магсаржавын орлогчоор очиж Ховдын хязгаарыг Цагаантнаас чөлөөлөх дайнд оролцсон юм. Түүний бүтээсэн энэхүү гавьяаг хүндэтгэж Хэнтий аймгийн Хэрлэн суманд хөшөөг нь сүндэрлүүлсэн билээ.