"ИХ ХУРАЛДАЙ ЦОГЦОЛБОРЫГ" БИНДЭР СУМАНД БҮТЭЭН БОСГОЖ БАЙНА

2021.12.14
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд хийгдэж эхэлсэн БОАЖЯ-наас 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Биндэр суманд аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолборыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээл...

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд хийгдэж эхэлсэн БОАЖЯ-наас 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Биндэр суманд аялал жуулчлалын “Их хуралдай” цогцолборыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох цогцолборын загварыг гаргаж "Их хуралдай" цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийн гэрээт ажлууд дуусжээ

Цогцолборын эхний шатны ажил 2019 онд дуусаж, хоёрдугаар шат 2020-2024 онд, үндсэндээ 2025-2030 онд сүүлийн шатны ажил хийгдэх юм байна.Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэр -Цагааннуурын орчим нь “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр 1206 онд Монгол төрийн Их Хуралдай анх чуулж, Их Монгол улсыг тунхаглан, Чингис хааныг Их Эзэн хаанд өргөмжилсөн түүхтэй нутаг болой. Эдгээр түүхэн дурсгалт үйл явдлууд тохиосон Онон Хурхын бэлчирт Монгол төрийн Их Хуралдай цогцолборыг нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрх байдлыг нь тодотгон, газар зүйн онцлогт нь нийцүүлэн зохиомжилсон болно.

Бүтээвэр хийцийн хувьд үндэсний уламжлалыг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөсөн.Цогцолборын гол өргөө нь 21 метрийн диаметртэй, 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, цагаан мөнгөлөг ордон байна.

Ордны оройн хэсэгт тойрон байрлах 9 цагаан тугийг цагаан адууны дэл хөхөл оруулан шүншиглэн амилуулж, улмаар ган хийцийн дүрслэлд оруулан урлана. Ган илд сэрээг монгол дархны аргаар элдэж мушгисан байдлыг нь харуулсан 8 метр өндөртэй, 80 см диаметртэй мөнгөлөг металлаар хийж гол өргөөний цогц хэлбэрийг тодотгож оройн хэсэг буюу дөрвөн зүг найман зовхист байрлуулна.