“ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА” УРТЫН ДУУНЫ АНХДУГААР УРАЛДААН БОЛЖ БАЙНА

2021.08.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Монгол ардын уртын дуу” өвийг олон нийтэд сурталчлан түгээх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэм...

Түүх соёлын дурсгалт газрыг түшиглэн Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Монгол ардын уртын дуу” өвийг олон нийтэд сурталчлан түгээх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, баримтжуулах, Хэрлэн гол, түүний ай сав дахь соёлын өвийг сурталчлах зорилгоор Баянхутаг сумын Жаргалант баг, “Сэрвэн хаалга” түүх, соёлын дурсгалт газар “Хэрлэнгийн барьяа уртын дууны анхдугаар наадам” наймдугаар сарын 28, 29-ны өдөр зохион байгуулагдаж байна.

Соёлын өвийн үндэсний төв, Хэнтий аймгийн ЗДТГ, “Хэрлэн-Сэрвэн Хаалга байгаль, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, мэдээллийн төв” ТББ-аас зохион байгуулж байгаа тус уралдаанд Хэрлэн голын сав дагуух 4 аймгийн 20 сумын 18 ардын авьяастан оролцож байна.

Тус наадамд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга асан, МУГЖ Г.Эрдэнэбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор Б.Цогтбаатар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Доктор (Ph.D)и Г.Энхбат, нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол МУ-ын Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, МУСГЗ Ж.Саруулбуян, Дэлхийн өв-Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор шүүн тунгааж байна.

Урдын дууны уралдааны нэгдүгээр шатанд бүх оролцогчид “Хэрлэнгийн барьяа” уртын дууг Хэрлэн голын тухай ардын эсвэл нийтийн дууны хамт дуулж байна. Харин хоёрдугаар шатанд эхний шатаас шалгарсан 10 оролцогч “Хэрлэнгийн барьяа” уртын дууг дуулж шилдгүүдээ шалгаруулна. Уралдааны дүн маргааш 08 дугаар сарын 29-ны өдөр гарах юм байна.