ДАРХАН СУМЫН 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023.02.08

Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАГДЛАА

2023.02.07

Аймгийн ИТХ-ын 2023 оны 10 дугаар тогтоолоор Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг хэлэлцэн батлалаа. Тус хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Орлогч даргаар АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Нарийн бичгийн даргаар ХЭЗХ-ийн дарга Б.Дарханбаатар, гишүүдээр АЗДТГ-ын хэлтсийн дарга, агентлаг байгу
Дэлгэрэнгүй

ЭРҮҮЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦЭГИЙГ СУРГУУЛЬ ДЭЭР БИЙ БОЛГОНО

2023.02.07

“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулганаас гарсан саналыг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2023 оны албан даалгавар гарсан. Тус албан даалгаврын нэгэн онцлог заалт нь “Үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй ахлах ангийнханд зориулсан эрүүл бүтээгдэхүүн, хүнсээр үйлчлэх цэгийг сургууль дээр бий болгох”-ыг Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгажээ.
Дэлгэрэнгүй

“МИНИЙ ЗАХИА-БИДНИЙ ХҮСЭЛ” ЗАХИДЛЫН АЯН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ

2023.02.07

“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар “Миний захиа-Бидний хүсэл” захидлын аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна. Хэнтий аймгийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Хүүхдүүд та бүхэн өөрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ захидлаар илэрхийлж, доорх хаягаар ирүүлээрэй.
Дэлгэрэнгүй

2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023.02.07

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2 дугаар сарын 6-ны 10:00 цагт эхэллээ. Бүртгэл 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.
Дэлгэрэнгүй

120 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЯСЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨВ БЭЛЭН БОЛЖЭЭ

2023.02.07

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Хэрлэн сумын хүүхдийн Яслийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дэлгэрэнгүй

"АЛДАРТНУУДАА АЛДАРШУУЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭРЭМЖИТ УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ БАЙНА

2023.02.06

Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан "Сэцэн ханы хүлэг" морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй "Алдартнуудаа алдаршуулъя" аймгийн алдарт уяач цолтонгуудыг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээний нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан Биеийн тамир спортын газарт болж байна. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
Дэлгэрэнгүй

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.

2023.02.04

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлсэн юм. Уг тэмцээн маргаашийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зургаан аймгийн 100 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьж байна.
Дэлгэрэнгүй

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА

2023.02.01

Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нийслэл, дүүрэг, 21 аймагт зохион байгуулж, бүх салбарын төлөөлөл, иргэдээс санал авч байгаа билээ. Уг хэлэлцүүлэг манай аймагт өнөөдөр Хан Хэнтий чуулгад 09:00 цагт эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн удирдлагууд болон агентлаг байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд оролцож байна.
Дэлгэрэнгүй

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.02.01

Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Статистикийн хэлтсээс өнөөдөр (2023.01.31) Багийн Засаг дарга нарийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 89 багийн Засаг дарга нарыг хамрууллаа. Сургалтаар холбогдох мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн талаарх мэдээллийг өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ц.Идэрбат багийн дарга нарийн санал хүсэлтийг сонсон, УИХ-ын намр
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав салбарын сайд нартай 2023 онд төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, бусад төрийн байгууллагуудтай Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгууллаа.

2023.02.01

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав салбарын сайд нартай 2023 онд төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, бусад төрийн байгууллагуудтай Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үр дүнгийн гэрээ байгууллаа.
Дэлгэрэнгүй

ЭРГЭХ ХОЛБОО-63: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 100 ГАРУЙ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.01.30

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 18 дугаар тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх Холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, иргэд, сонгогчидтой уулзалт хийж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр буюу энэ сарын 30-нд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК, Шуудан үйлчилгээний газрын хамт олон, аймгийн хувийн хэвшил, ААН, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Дэлгэрэнгүй

СОЁЛЫН ЯАМ, БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.01.27

Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга М.Хишигбаяр хяналтын инженерүүдийн хамт Хан Хэнтий чуулгын барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар (2023.01.27) барилгын ажлын талб
Дэлгэрэнгүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.01.27

Эрүүл мэндмийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл нар өнөөдөр (2023.01.27) Хэнтий аймагт ажиллаж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нарын хамт Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэж тэдэн
Дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ АЗДТГ, ИТХ, ТӨРИЙН АУДИТЫН АЛБАН ХААГЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

2023.01.25

“Эргэх холбоо-63”-Иргэдээ сонсох уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнөөдөр (2023.01.24) аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн аудитын албан хаагч, ажилтнуудтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дэлгэрэнгүй

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.01.25

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явцтай биечлэн танилцлаа. Өнөөдрийн (2023.01.24) байдлаар металл каркас угсралт, хана буулгах ажил үргэлжилж байна. Мөн металл каркасын бараа материал бүрэн хангагдаж, хүн хүч нэмэгдсэн.
Дэлгэрэнгүй

ЭРГЭХ ХОЛБОО-63: 330 ГАРУЙ БАГШ, АЖИЛТАНТАЙ УУЛЗАЖ, САНАЛ, ХҮСЭЛТИЙГ НЬ СОНСЛОО

2023.01.25

Иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэх, тэднийг сонсох “Эргэх холбоо-63” уулзалтыг өнөөдөр үргэлжлүүлэн Политехник коллеж, Хэрлэн лаборатори нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, Хэрлэн 4 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Уулзалтад 4 сургуулийн 330 гаруй багш, ажилтнууд оролцож 18 хүн Боловсролын багц хуулийн төсөл, сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар санал хэллээ.
Дэлгэрэнгүй

Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн 4 улиралд ашиглах боломжтой, шинэлэг байдлаар тохижуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, стадионыг бүрэн шинэчилж гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, сурын талбай, гүйлтийн зам, хөл бөмбөгийн талбай, машины зогсоолтой спорт соёл амралтын хүрээлэн болгохоор төлөвлөн ажиллаж байна. Одоогийн стадионыг 1983 о

2023.01.25

Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн 4 улиралд ашиглах боломжтой, шинэлэг байдлаар тохижуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, стадионыг бүрэн шинэчилж гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, сурын талбай, гүйлтийн зам, хөл бөмбөгийн талбай, машины зогсоолтой спорт соёл амралтын хүрээлэн болгохоор төлөвлөн ажиллаж байна. Одоогийн стадионыг 1983
Дэлгэрэнгүй

“ЭРГЭХ ХОЛБОО-63” ХАН ХЭНТИЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 60 ОРЧИМ БАГШ, АЖИЛТАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.01.23

Улсын их хурлын гишүүн Ц.Идэрбат тойргийн гишүүдээ төлөөлөн “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж эхэллээ.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН ХЭСЭГ НҮҮРСНИЙ ЧАНАРЫН АСУУДЛААР ЧАНДГАНЫН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

2023.01.19

Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.01.19) Чандганын уурхайд ажиллалаа.
Дэлгэрэнгүй