ХЭРЛЭН СУМЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.06.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын зургаан багийн ахмад настантай ээлжит уулзалт хийж, аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч тэдний санал хүсэлтийг сонсож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 08:00 цагт Хэрлэн сумын 1 дүгээр багийн 20 гаруй ахмад настантай аймгийн Ахмадын хороонд уулзалт хийлээ.
Ахмадуудын зүгээс явган хүний зам янзлах, автозамын засвар үйлчилгээг хийх, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас олгодог Ахмадын сангийн зээл олголтыг олон нийтэд ил тод нээлттэй явуулахад анхаарах тухай санал хүсэлтээ илэрхийллээ.
Харин аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэдний санал хүсэлтийг сонсон тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.