Мэдээ мэдээлэл
100 ЖИЛИЙН ОЙТОЙ СУМДЫН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЛАА
2023.02.13
Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өөр өдрүүдэд тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заасан байдаг.
Дэлгэрэнгүй
“ХИЛ ХЯЗГААРГҮЙ МАЛЫН ЭМЧ НАР БА АГРОНОМИЧИД” ОУБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.02.13
Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Манон Леларже Хэнтий аймагт ажиллалаа.
Дэлгэрэнгүй
220 ТН ХИВЭГ, ТЭЖЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХООР БОЛЛОО
2023.02.10
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Дэлгэрэнгүй
ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2023.02.10
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр отрын бүс нутаг болох Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Дэлгэрэнгүй
ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
2023.02.10
“Цагаан сар-Цагаан идээ 2023” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр (2023.02.10) боллоо. Тус үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт иргэд, баялаг бүтээгч, оролцогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хам
Дэлгэрэнгүй
БАЯН-ОВОО СУМАНД НЭГ М.КВ НЬ 1,2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ 12 АЙЛЫН ЖИШИГ СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
2023.02.08
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. Эдгээр айлуудын 4 нь Улаанбаатар хотоос шилжин ирж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй
БАЯН-ОВОО СУМААС ТОДОРСОН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ӨРХҮҮДИЙН ЦОЛ, ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
2023.02.08
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.09) Баян-Овоо суманд ажиллалаа. Тус суманд зохион байгуулагдсан “Сумын малчдын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ “Аймгийн аварга малчин”-аар тодорсон Дэлгэрхаан багийн малчин Пүрэвийн ОЮУНБААТАР, Наран багийн малчин Дамдингийн БАЯРСАЙХАН, Сүмбэр багийн малчин Нямдоржийн ЭНХБААТАР, Гомбосүрэнгийн ХИШИГСҮРЭН нарт “Аймгийн аварга малчин”-ны цол тэмдэг, шагна
Дэлгэрэнгүй
ЯСЛИЙН ТААЗЫГ ЗАСАХ ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2023.02.08
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өчигдөр буюу энэ сарын 6-ны өдөр Хэрлэн сумын хүүхдийн Яслиар орж нөхцөл байдалтай нь танилцсан. Орон нутгийн удирдлагуудын зүгээс яслийг шинэ байртай болгохоор төлөвлөн ажиллаж байгаа ч одоогийн нөхцөл байдалд шинэ барилга байгууламж барих боломжгүй байгаа юм. Тиймээс Яслийн хамт олноос тавьсан хүсэлтийн дагуу өнөөдөр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж 1 бүлгийн та
Дэлгэрэнгүй
НИЙТ НУТГИЙН 60 ГАРУЙ ХУВЬ ЦАГААНААР ЗУДТАЙ БОЛОН ЦАГААНААР ЗУДАРХУУ НӨХЦӨЛД ӨВӨЛЖИЖ БАЙНА
2023.02.08
Аймгийн Онцгой комиссын хурлаар Цаг уур, орчны шинжилгээний төвөөс цагаан сарын өдрүүдэд буюу битүүн, шинийн 1-нээр цас орж, шуурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа талаар мэдээллээ. Мөн нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд өвөлжиж байна гэх үнэлгээ гарсныг танилцуулав.
Дэлгэрэнгүй
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА
2023.02.08
Аймгийн Онцгой комиссын II хуралдаан өнөөдөр (2023.02.07) боллоо. Хурлаар өвөлжилт, малын гоц халдварт өвчлөл, цаг агуурын нөхцөл байдлын талаах холбогдох албан тушаалтан мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
Дэлгэрэнгүй
"ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ" 2023 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2 САРЫН 10, 11-НД БОЛНО
2023.02.08
Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар-Цагаан идээ” 2023 үзэсгэлэн худалдаа 2023 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Чингис хотын “Эвт худалдааны төвд” зохион байгуулагдах тул иргэд
Дэлгэрэнгүй
ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮД БОЛОН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХУРАЛДЛАА
2023.02.08
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.07) БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Арван аймгийн төвийн дулааны станц барих” төслийн багийн зохицуулагч, гишүүд болон гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компанийн инженер техникийн ажилтнуудтай хуралдлаа.
Дэлгэрэнгүй
СУРГУУЛИЙН УРЛАГ ЗААЛ, СПОРТ ЗААЛЫГ ХҮҮХДҮҮДЭД НЭЭЛТТЭЙ АШИГЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА
2023.02.08
“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны А/55 дугаар захирамжаар сургуулийн спорт заалыг насанд хүрэгчдэд төлбөртэй ашиглуулах үйл ажиллагааг зогсоож, 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулиудын урлаг, спорт заалыг хүүхдүүдэд хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй, нээлттэй ашиглуулах, хүүхдийн уралдаан тэмцээний үед заалыг нээлттэй байлгах нөхцөлийг бүрүүлэхийг По
Дэлгэрэнгүй
ДАРХАН СУМЫН 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.02.08
Хэнтий аймгийн Дархан сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
2023 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2023.02.07
2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2 дугаар сарын 6-ны 10:00 цагт эхэллээ. Бүртгэл 4 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.
Дэлгэрэнгүй
120 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ЯСЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨВ БЭЛЭН БОЛЖЭЭ
2023.02.07
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Хэрлэн сумын хүүхдийн Яслийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дэлгэрэнгүй
"АЛДАРТНУУДАА АЛДАРШУУЛЪЯ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭРЭМЖИТ УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЖ БАЙНА
2023.02.06
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулан "Сэцэн ханы хүлэг" морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй "Алдартнуудаа алдаршуулъя" аймгийн алдарт уяач цолтонгуудыг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээний нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан Биеийн тамир спортын газарт болж байна. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
Дэлгэрэнгүй
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
2023.02.04
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан "Мөсний шагайн харваа" нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлсэн юм. Уг тэмцээн маргаашийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зургаан аймгийн 100 гаруй тамирчин цэц мэргэнээ сорьж байна.
Дэлгэрэнгүй
ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА
2023.02.01
Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нийслэл, дүүрэг, 21 аймагт зохион байгуулж, бүх салбарын төлөөлөл, иргэдээс санал авч байгаа билээ. Уг хэлэлцүүлэг манай аймагт өнөөдөр Хан Хэнтий чуулгад 09:00 цагт эхэллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн удирдлагууд болон агентлаг байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд оролцож байна.
Дэлгэрэнгүй