“ГЭГЭЭ” ХҮҮХДИЙН УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

2023.05.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Хэнтий Урлан”-гийн сурагчдын 8 дахь удаагийн хүүхдийн уран зургийн үзэсгэлэн “ГЭГЭЭ” нэртэйгээр 5 сарын 20-ны өдөр нээлтээ хийж олны хүртээл болно. Энэхүү үзэсгэлэнд 30-д сурагчдын 200 гаруй бүтээл дэлгэгдэх юм.

“Хэнтий Урлан” нь хүүхдийн уран зургийн сургалт хичээллүүлж эхэлсэн 8 жилийн хугацаанд 190 гаруй хүүхдийн 4000 орчим ахин давтагдахгүй гайхалтай бүтээлүүдийн хадгалж байдаг. Мэргэжлийн уран зургийн багш нараар удирдуулан ирээдүйд соёлыг түгээх уран зураач, бүтээлч хүүхдүүдийн зам тасралтгүй үргэлжлэн Хэнтий Урлангаар дамжин их дээд сургууль, академид элсэн суралцаж бидний хойч үе дүрслэх урлагийн гэгээн замаа гэрэл гэгээтэйгээр үргэлжлүүлэн авч явсаар байгаа билээ.
Урлагт хайртай, уран зураг сонирхдог хэн бүхнийг авьяаслаг оюунлаг хүүхдүүдийн минь нийгэмд эсвэл танд, бидэнд хэлэх гэсэн гэгээн хүсэл мөрөөдлийг дүрсэлсэн уран зургийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Хүндэтгэсэн: Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, дизайнер СТА Б.Оюунтамир