Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН НЭГ, ХОЁРДУГААР БАГИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ ЭНЭ ОНД ДУУСНА
2023.05.13
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Чингис хотын нэг, хоёрдугаар багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажилтай танилцлаа.
Улсын төсвийн 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах уг ажлын зургийг “Хайдро Дизайн прожект” ХХК зохисон бол ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг “Солер Мед Монгол” ХХК, Цэвэр ус, дулаан хангамж, зуухны барилгын ажлыг “Компорт Импекс” ХХК гүйцэтгчээр ажиллаж байна.
Тус компаний ажлууд графикийн дагуу амжилттай үргэлжилж байгаа энэ ондоо багтан ашиглалтад орох боломжтой гэж үзэж байна. Иймээс энэ онд нэг, хоёрдугаар багийн айл өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болох юм.
Төсөл хэрэгжиснээр нэгдүгээр багийн 859 өрх, хоёрдугаар багийн 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болж гэр хорооллын өрхүүд аятай тухтай амьдрах боломж бүрдэнэ.
Төслийн хүрээнд нэгдүгээр багт ариутгах татуургын 17929 м шугам, цэвэр ус хангамжийн 36000 м шугамын угсралт, хоёрдугаар багт ариутгах татуургын 17444,7 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36294,4 м шугамын угсралтын ажил хийгдэхээр боллоо.
Нийтдээ 107,6 км урт шугам сүлжээний ажил хийгдэх бөгөөд, 4,8 мегаватт халаалтын зуухны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.