Өргөдөл, гомдол, мэдээлэл
ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ
Авлигатай тэмцэх газарт ирж биечлэн
Утсаар: 11-10 /Ярианы төлбөргүй/ дугаараар
Факс: (976)-11-311919
Цахим шуудангийн хаяг: contact@iaac.mn
Шуудан холбоогоор буюу Улаанбаатар хот 14250, Сүхбаатар дүүрэг, 5 хороолол, Сөүлийн гудамж 41 хаягаар
Энэхүү хуудсан дахь “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглаж тус тус өгч болно.
Бичгээр гаргасан гомдол, мэдээлэл нь ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ-д зааснаар “утга агуулга”-ын хувьд ойлгомжтой, гаргацтай, гомдол гаргагчийн оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг тус тус бичсэн байх шаардлагатай. Дээрх шаардлагыг хангаагүй ирүүлэх нь таны гаргасан гомдлыг төрийн байгууллагаас “хянан үзэхгүй, буцаах” үндэслэл болохыг анхаарна уу.
