Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд та бүхэн энэхүү танилцуулга, аймгийн Засаг даргын захирамжийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлнэ үү.

2026.04.14
Бид хан хэнтийнхэн
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн батлахаар Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах, захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор цахимаар хэлэлцүүлэг, санал асулга зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн 2025 онд 859 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.3 хувиар өссөн бөгөөд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 210 буюу 24.4 хувь нь шөнийн цагаар, 327  буюу 38.1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шалтгаан нөхцлөөр судалж үзэхэд шөнийн 22-06 цагийн хооронд, ихэвчлэн согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг газруудын орчимд үйлдэгджээ.   

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ золгүй байдлаар нас барах, амиа хорлох, олон хоногоор архи ууж хордсон, бусдын гарт амь хохирсон нийт 159 хүн байна.

Иймд Монгол Улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргын 2024 оны А/194 дүгээр “Цагийн хязгаарыг шинэчэн тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгож, мөн  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно” дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг шинэчлэн батлахаар Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах, захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор цахимаар хэлэлцүүлэг, санал асулга зохион байгуулж байна.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд та бүхэн энэхүү танилцуулга, аймгийн Засаг даргын захирамжийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлнэ үү.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 

Д/д

Тусгай зөвшөөрлийн төрөл

Цагийн хязгаар

1

Согтууруулах ундаа худалдах

0700 – 2300

2

Согтууруулах ундаагаар үйлчлэх

/Аж ахуйн нэгжийн сонголтоор/

1100 – 2200

1400 – 0100

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОХ ӨДӨР

/Жил бүрийн дараах өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэхийг хориглоно/

1

Хичээлийн шинэ жилийн

09 дүгээр сарын 01

2

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

06 дугаар сарын 01

3

Гэр бүлийн өдөр

05 дугаар сарын 15

4

Охидын эрхийг хамгаалах өдөр

10 дугаар сарын 11

Иймд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд та бүхэн энэхүү танилцуулга, аймгийн Засаг даргын захирамжийн төсөлтэй танилцаж, ДЭЛГЭРЭНГҮЙ ДАРЖ САНАЛАА ӨГНӨ ҮҮ. Иргэн та өөрийн саналаа илээх бол энэ хэсгийг дарна уу.  ИЛГЭЭНЭ ҮҮ.