ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

2025.04.07
Үйл явдлын мэдээ

Чингис хотод Зүүн бүсийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган эхэллээ. Чуулганд салбарын сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн мэдээллийн технологийн салбарын 500 гаруй IT инженерүүд, мэдээлэл технологийн ажилтнууд, мэдээлэлзүйн багш нар оролцож байна.

Салбарын яамнаас Дижитал шилжилт, Цахим аймаг-Ухаалаг хотын тухай нэгдсэн мэдээллийг өгч, цахим аймаг болсноор орон нутгийг ухаалгаар удирдах, технологийн дэвшлийг үр дүнтэй нэвтрүүлж, байгальд ээлтэй, эрүүл аюулгүй хот бий болох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай чирэгдэлгүй хүргэх, сайн засаглал бүхий хотуудыг бий болгохоор төлөвлөснийг танилцууллаа.

487077904_1067102075521472_6833228625450384548_n

487128528_1067327978832215_6709118581032667307_n

487214718_1067102228854790_3477894204207880957_n