Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
2025.02.13
Үйл явдлын мэдээ
Зөвлөгөөнөөр мал эмнэлэгийн салбарын 2025 онд дэвшүүлж буй бодлого, зорилтын талаар Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга Т.Балжинням мэдээлэл хүргэлээ.
Мал Эмнэлгийн Ерөнхий газрын нэрэмжит шагналаар
- Өмнөдэлгэр сумын "Юмт гэгээ" ХХК-ийн эмч Ж.Рина,
- Бор-Өндөр сумын "Ноён зүлэгт" ХХК-ийн эмч Ц.Бат-Эрдэнэ,
- Галшар сумын "Боорчийн зам" ХХК-ийн эмч М.Төвшинзаяа,
Аймгийн Засаг даргын Жуух бичгээр
- Баян-Овоо сумын "Дэлгэрэх Наран-Эрдэнэ" ХХК-ийн эмч Д.Жавзмаа,
- Батноров сумын "Бөмбөг шарга" ХХК-ийн эмч Б.Баясгалан,
- Биндэр сумын "Баттун" ХХК-ийн эмч Ц.Ган-Од нарыг шагнаж урамшуулав.
Мөн 2024 оны шилдэг үйлчилгээний нэгжээр
- Дэлгэрхаан сумын Ч.Хоролмаа захиралтай "Батмэндсүрэг" ХХК,
- Дадал сумын Б.Болормаа захиралтай "Тэнгэлэг гол" ХХК,
- Жаргалтхаан сумын П.Жамбалдорж захиралтай "Таван-Эрдэнэ сүрэг" ХХК-иуд тус тус шалгарч Батламж гардууллаа.




