ХЭНТИЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2025.02.13
Үйл явдлын мэдээ
✅Зөвлөгөөнд 18 сум, 5 тосгоны мал эмнэлэгийн салбарын ажилтнууд, тус салбарт хувиараа ажил үйлчилгээ эрхлэгч иргэд, ажилтан албан хаагчид оролцож байна. Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь 2024-2028 онд Хэнтий аймагт хэрэгжүүлэх 12 онцлох бүтээн байгуулалт, 11 онцлох хөтөлбөрийг танилцуулж, мал эмнэлэгийн салбартай холбоотой цаашид хийж гүйцэтгэх ажлуудыг танилцууллаа.

✅Зөвлөгөөнөөр мал эмнэлэгийн салбарын 2025 онд дэвшүүлж буй бодлого, зорилтын талаар Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга Т.Балжинням мэдээлэл хүргэлээ.

✅Мал Эмнэлгийн Ерөнхий газрын нэрэмжит шагналаар

  • Өмнөдэлгэр сумын "Юмт гэгээ" ХХК-ийн эмч Ж.Рина,
  • Бор-Өндөр сумын "Ноён зүлэгт" ХХК-ийн эмч Ц.Бат-Эрдэнэ,
  • Галшар сумын "Боорчийн зам" ХХК-ийн эмч М.Төвшинзаяа, 

✅Аймгийн Засаг даргын Жуух бичгээр

  • Баян-Овоо сумын "Дэлгэрэх Наран-Эрдэнэ" ХХК-ийн эмч Д.Жавзмаа,
  • Батноров сумын "Бөмбөг шарга" ХХК-ийн эмч Б.Баясгалан,
  • Биндэр сумын "Баттун" ХХК-ийн эмч Ц.Ган-Од нарыг шагнаж урамшуулав.

✅Мөн 2024 оны шилдэг үйлчилгээний нэгжээр

  • Дэлгэрхаан сумын Ч.Хоролмаа захиралтай "Батмэндсүрэг" ХХК,
  • Дадал сумын Б.Болормаа захиралтай "Тэнгэлэг гол" ХХК,
  • Жаргалтхаан сумын П.Жамбалдорж захиралтай "Таван-Эрдэнэ сүрэг" ХХК-иуд тус тус шалгарч Батламж гардууллаа.