Мэдээ мэдээлэл
ЖАРГАЛТХААН-ӨМНӨДЭЛГЭР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
2024.09.20
Жаргалтхаан-Өмнөдэлгэр сумдын хоорондох 52,5км хатуу хучилттай зам барилгын ажилтай Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Д.Амгаланбаатар, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ болон холбогдох хяналтын инженерүүд танилцлаа.
Тухайн төслийг “Тэгшт плант” ХХКомпани гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 90-ээс дээш хувьтай үргэлжилж байна.
Ажлын талбайд 82 инженер техникийн ажилтан, 28 машин техниктэй үлдсэн 15км асфальт бетон хучилт, Туузан хашлага, Түмбэ, босоо тэмдэг км-н заалтын тэмдэг, хажуу налуу татах, хөвөөний нягтруулаг зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.