БАТШИРЭЭТ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЖ, ЭМНЭЛГИЙН ХУУЧИН БАЙРАНД ИХ ЗАСВАР ХИЙЛЭЭ

2024.06.17
Батширээт суманд 10 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж энэ оны 1 дүгээр сард нээлтээ хийсэн. Тус өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр "Винтер гарден" ХХК гүйцэтгэсэн юм.
Харин энэ удаад тус сумын ЭМТ-ийн хуучин барилгыг улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийж ашиглалтад орууллаа.
Ингэснээр Батширээт сумын иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, стандартын дагуу авах боломж бүрдэж байгаа юм.