Мэдээ мэдээлэл
НЭГ АЛБАН ХААГЧ НЭГ ХУУЛЬ СУРГАЛТ БОЛЛОО
2024.06.08
Аймгийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг албан хаагч нэг хууль” сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад ХШҮ-ний хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Уянга “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн талаар сургалт хийлээ. Энэхүү хуулийн зорилго нь Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйлс соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэхэд оршино.
“Нэг албан хаагч нэг хууль” сургалтын онцлог нь албан хаагч бүр өөрийн чиг үүрэгтэй хамааралтай эсвэл төрийн албан хаагчдад мэдвэл зохих хуулийг сонгон авч энгийн ойлгомжтой байдлаар хамт олондоо танилцуулдгаараа онцлогтой.