АХМАДУУДЫН СПОРТЫН ТАВДУГААР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2024.06.07
Аймгийн ИТХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмадуудын спортын 5 дугаар наадам”өнөөдөр Чингис хотод эхэлж байна.
Тус наадамд 18 сумын 400 гаруй ахмад тамирчид чуулж шугаман бүжиг, дартс, софт волейболын төрлөөр 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.
Наадмын нээлтэд нээлтэд аймгийн ИТХ-ын Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар оролцож ахмадууддаа баяр хүргэлээ.