ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ДОТУУР БАЙРАНД ИХ ЗАСВАР ХИЙЛЭЭ

2024.05.31
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт буюу 350 сая төгрөгийн санхүүжилтээр Политехникийн коллежийн дотуур байранд их засвар хийлээ.
Их засварын ажилд шатыг гантиг чулуугаар өнгөлөх, бүх өрөөний хаалга солих, цонхны амлагаа болон тавцан солих, Коридорын шалыг солих, коридорын хана хавтангаар хийх, ариун цэврийн өрөөний засвар, хүүхэд хөгжлийн өрөөний бүрэн засварууд багтаж байгаа юм. Харин өрөөнүүдийн засварыг багш, оюутнуудынхаа тусламжтайгаар хийж гүйцэтгэнэ.