“САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН БОЛОХ” УРИАЛГЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ

2024.05.29

Иргэд олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, төсвийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Төсвийн нээлттэй байдал, Аудитын шийдвэрийн хэрэгжилт, үр дүн" сэдэвт санхүү, бүртгэлийн ажилтнуудын хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн Төрийн аудитын газартай хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 18 сум, 4 тосгоны 132 төсөвт байгууллагын нягтлан бодогч, Санхүү албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтнүүдийг хамруулж, төсвийн нээлттэй байдал, үр дүнгийн талаар мэдээлэл өгснөөс гадна тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдын зүгээс “Санхүүгийн зөрчилгүй хамт олон болох” уриалгыг дэвшүүллээ.