2023 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН, ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛЛАА

2023.12.29
Хэнтий аймгийн 2023 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
-"ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН"-аар Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын Газрын даамал Ёндонгийн Мөнх-Өлзий
-“ХУУЛЬ ХЯНАЛТЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Эрдэнэтуяагийн Модучинтуяа
-“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар “Хэнтий ус” компанийн мэргэжлийн гагнуурчин, сантехникч Мөнхтөрийн Ганбат
-“СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Бадминтоны тамирчин, дасгалжуулагч Мэлсийн Нямжав
-“САНХҮҮ, БАНКНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Хэнтий аймаг дахь Хаан банкны салбарын Зээлийн багц хариуцсан менежер Дамдинжавын Бат-Эрдэнэ
-“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Хэрлэн сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн Дуу хөгжмийн багш Санжмятавын Энхсаруул
-“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн Хүүхэд нярайн эмч Дэлгэрсайханы Батсүх
-“ХӨДӨӨ АЖ АХУЙ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар “Сүүн Биндэр цех”-ийн үүсгэн байгуулагч Хүрэлбаатарын Эрдэнэ нар тодорлоо.
“2023 ОНЫ ТӨРИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар
-Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
-Хэнтий аймгийн Онцгой байдлын газар
-“Харгуй” төрийн өмчит хувьцаат компани тодорлоо.
Харин “2023 ОНЫ ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар “Ханбүргэд номин” ХХК шалгарлаа.