Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд санал авах тухай

2023.10.27
Бид хан хэнтийнхэн
Монгол Улсын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно

Хууль эрх зүйн үндэслэл

  • Монгол Улсын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно”.
  • Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам батлах тухай” 222 дугаар тогтоолоор авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмын 3.4.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тогтоох, өөрчлөх эрхтэй” гэж тус тус заасан.

 

Үйл ажиллагааны процесс

  • Дээрх заалтыг үндэслэн аймаг, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, авто зам, замын байгууламж барих, засварлах төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тус журмын 5.2-т заасан үнэлгээг харгалзан төрөл тус бүрээр тооцож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулахаар санал боловсруулаад байна.
  • Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд, хуулийн этгээдийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд нээлттэй зохион байгуулж буй тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.

 

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН
БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ ҮНИЙН САНАЛ

Материалын нэр

Хэмжих нэгж

Үнийн санал

Иргэн

ААН

1

Элс

м3

3000

6000

2

Хайрга

м3

3500

7000

3

Элс хайрганы хольц

м3

3500

7000

4

Тоосгоны шавар

м3

4000

8000

5

Шар шавар

м3

4000

8000

6

Хар шороо

м3

4500

9000

7

Барилга байгууламжийн чулуу

м3

3000

6000

8

Шохойн чулуу, зос

м3

2500

5000

9

Давс

м3

5000

10000

10

Буталсан чулуу /Дайрга/

м3

25000

Саналыг

  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.Khentii.mn вэбсайтаар
  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал (имэйл: munkhjargalb@Khentii.gov.mn утас: 99040414)-д бичгээр
  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын https://www.facebook.com/profile пэйж хуудсаар
  • Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын байр, 2 давхарт, 206 тоотод бичгээр тус тус хүлээн авна.

Холбоо барих:  Хэнтий аймгийн ЗДТГ

Цахим шуудан: munkhjargalb@khentii.gov.mn

Утас: 9904-0414