Санал авах тухай

2023.10.13
Бид хан хэнтийнхэн
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-ыг шинэчлэх

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонтой холбогдуулан Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд заасны дагуу  “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-г шинэчлэх батлахаар төлөвлөж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдах тусгай зөвшөөрлийн  цагийн хязгаарыг 08.00-00.00,  үйлчлэх тусгай зөвшөөрлийн цагийн хязгаарыг 09.00-04.00 цаг хүртэл худалдах, үйлчлэхээр цагийн хязгаарт санал авч байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү.

Та бүхэн саналаа дараах холбоосоор өгнө үү. САНАЛ ӨГӨХ

Хууль, эрх зүйн хэлтэс