ГАЗАР ЭЗЭМШИГЧ, ӨМЧЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

2023.08.08
“ГЗБГЗЗГазрын даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/1387 тушаалаар 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газрын цахим системд эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газар нь бүртгэгдээгүй бол Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган мэдээллийн санд бүртгэх болсныг анхаарна уу.
✅Өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтанд байгаа газрын мэдээллийг https://egazar.gov.mn/ цахим хуудсанд өөрийн эрхээр нэвтрэн орж шалгана уу.
✅ Таны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар бол Газрын кадастрын цахим системд бүртгэгдээгүй бол 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор газрын гэрчилгээ, газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өргөдөл /ААНБ бол албан тоот/-ийг бүрдүүлэн ГХБХБГ-ын харъяа тухайн сумын газрын даамалд хандаж, 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа өгнө үү.