Мэдээ мэдээлэл
ГАЗАР ЭЗЭМШИГЧ, ӨМЧЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙ, НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
2023.08.08
“ГЗБГЗЗГазрын даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/1387 тушаалаар 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн газрын цахим системд эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газар нь бүртгэгдээгүй бол Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган мэдээллийн санд бүртгэх болсныг анхаарна уу.
Өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтанд байгаа газрын мэдээллийг https://egazar.gov.mn/ цахим хуудсанд өөрийн эрхээр нэвтрэн орж шалгана уу.
Таны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар бол Газрын кадастрын цахим системд бүртгэгдээгүй бол 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор газрын гэрчилгээ, газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагчийн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өргөдөл /ААНБ бол албан тоот/-ийг бүрдүүлэн ГХБХБГ-ын харъяа тухайн сумын газрын даамалд хандаж, 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналаа өгнө үү.