ШИЛДЭГ СУВИЛАГЧ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ СҮҮЛЧИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.07.05
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдааны сүүлчийн шатны шалгаруулалт өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулагдаж байна.
Тус уралдаанд шилдэг 20 сувилагч оролцож байгаа бөгөөд эцсийн шатанд сувилахуйн тусламж үйлчилгээний “MNS 4621:2008” түгээмэл үйлдлийн стандартыг технологийн дагуу гүйцэтгэх ур чадвар, онолын мэдлэгийг шалгаж байна.
Уг шалгалтын шүүгчээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУҮИС, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж байна.
Уралдааны нийт шагналын сан 50 сая төгрөг бөгөөд ирэх наймдугаар сард гаруулах юм.