Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ТӨРИЙН 60 БАЙГУУЛЛАГЫН 550 ГАРУЙ АЛБАН ХААГЧТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2023.07.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.06.21) төрийн 60 байгууллагын 550 гаруй албан хаагчтай уулзалт хийлээ. Тодруулбал, 11:00 цагт төрийн тусгай байгууллагын 116, 14:00 цагт төрийн захиргааны байгууллагын 149, төрийн үйлчилгээний байгууллагын 289 албан хаагчтай Хан Хэнтий чуулгад тус тус уулзалт хийлээ.

Уулзалтаар аймаг орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудад хийгдсэн хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалт, бэлтгэл ажил зэргээр албан хаагчдад мэдээлэл өглөө.
Мөн “Шилэн Хэнтий” арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төрөөс олгосон зээлийн мэдээллийг ил тод болгож, найдваргүй зээлдэгчдийн нэрийг зарлан эргэн төлүүлж байгаа юм. Нийт 1202 иргэний 4.1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс тав хоногийн хугацаанд нийт 146.5 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа юм.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын хувьд аймгийн Засаг дарга тогтмол хяналт тавьж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт дээврийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар хана суудлын ажил 90 хувь, автомашины зогсоолын цутгалт 40 хувь, саравч угсралтын ажил 80, гадна тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна.