БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ

Агентлаг байгууллагын дарга нарын шуурхай хурал өнөөдөр (2023.06.19) боллоо. Хурлаар аймгийн 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, “Хяналтын хуудас хэрэглэх журам”-ын танилцуулга, 100 жилийн ойн медалиар шагнах журам, шилэн дансны мэдээлэл, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалт зэрэг асуудлаар хэлэлцлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажил эхэлж буйтай холбогдуулан агентлаг байгууллагын алба хаагчид дайчлагдан ажиллах талаар мэдээлэл өглөө.