ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

2023.06.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургууль өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ. Анх удаа зохион байгуулж буй уг дадлага сургуульд Хэнтий аймгаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, Онцгой комиссын нийт 108 албан хаагчтай ослын удирдлагын хариу арга хэмжээний баг ажиллаж байна.
Уг сургууль энэ сарын 9-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 12 алба, 21 аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн зэрэг нийт 2500 гаруй албан хаагч оролцож байна.