Мэдээ мэдээлэл
ХААЛГА ҮҮД НЬ ХААЛТТАЙ, ХАНА ХЭРЭМНИЙ ЦААНА БАЙСАН СЭЦЭН ХААНЫ МУЗЕЙ ҮҮДЭЭ НЭЭНЭ
2023.05.10
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
М-Си-Эс Групп нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилгоор “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг. М-Си-Эс Групп нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилгоор “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг.
М-Си-Эс Групп нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилгоор “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг.
Уг хөтөлбөрт АЗДТГ-аас төсөл хүргүүлж дэмжигдсэнээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэцэн ханы ордны гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэхээр болжээ. Үүний 550 сая төгрөгийг М-Си-Эс Группын зүгээс санхүүжүүлж байгаа бол үлдсэн хөрөнгийн орон нутгаас гаргаж байна.
Энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан ба эдүгээ 5 сүм нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг.
4 талаараа битүү блокон хашаатай тул дотроо юу байгаа нь төдийлөн харагдадгүй.
Хэдийгээр түүхийн үнэт өв хэдий ч иргэдэд ил тод нээлттэй байж, хүүхэд залуучуудад өв соёлоо бахархах сэдлийг төрүүлэх, ирсэн зочид гийчдэд үзүүлж харуулах нь чухал юм.
Тиймээс блокон хашааг нь буулгаж баруун болон хойд талаараа нээлттэй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байх боломжтойгоор зураг төсөвт тусгагджээ.
Бүтээн байгуулалтын ажлын явцад олон жилийн насжилттай, насжилт нь гүйцсэн модыг буулгасан бол залуу модыг зөөж суулгахаар төлөвлөсөн байна.
Энэхүү ажлыг зам талбай тохижилт хариуцсан, ногоон байгууламж зүлэгжүүлэлт хариуцсан, гэрэл цахилгааны ажил хариуцсан гэсэн 3 компани гүйцэтгэх бөгөөд өнөөдөр зам талбай орчны тохижилтыг гүйцэтгэх компани ирж ажлаа эхлүүллээ.
Нийт ажил 7дугаар сарын 1-нд дуусах бөгөөд хаалга үүд нь хаалттай, хана хэрэмтэй байсан музейн барилга үүдээ нээж хүн ард тааваараа саатах тохилог цэцэрлэгт хүрээлэн болох нь ээ.
Гэхдээ музейн үнэт өвийг хадгалах хамгаалах горимыг алдагдуулахгүй бөгөөд дохиолол, камержуулалт, харуул хамгаалалтад онцгойлон анхаарна.