"ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТАД 25 СУРАГЧ, ОЮУТАН ХАМРАГДЛАА

2023.05.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" мэдлэг олгох сургалтыг Хэнтий аймагт 05 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад Хэрлэн 1-р сургууль, Хан Хэнтий ЦС, Тэмүүжин ЦС, Хэрлэн 4-р сургууль, Политехникийн коллежийн 17 насны нийт 25 сурагч, оюутан хамрагдаж сонгуулийн талаарх цогц мэдлэг, ойлголттой болж Сертификат гардан авлаа.
Сургалтыг сургагч багш болох аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Туяасайхан, Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Э.Болормаа нар зохион байгуулсан юм.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд зохион байгуулж, сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллагуудын эрх, үүрэг, сонгуульд оролцож, санал өгөх үйл явцыг бүхэлд нь илэрхийлэх харилцан уялдаа, хамаарал бүхий “Санал өгөх 7 алхам” зэрэг ойлголт мэдлэгийг багаар ажиллуулах, дүрд тоглуулах, хөгжилтэй суралцах арга хэлбэрээр явуулж, суралцагчдаар сургалтын талаарх үнэлгээг хийлгэлээ.
Сургалтын үйл явцад Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн бүс нутаг хариуцсан зохицуулагч Н.Баярцэцэг хяналт тавьж, мониторинг хийжээ.