2023 ОНЫ I ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГАД ТЭНЦСЭН ЗАЛУУС ЭР ЦЭРГИЙН АЛБАНД МОРДЛОО

2023.04.30
Бид хан хэнтийнхэн Аймгийн Засаг даргын Тамгын газар
2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцэж Хилийн цэргийн 0198, Хилийн цэргийн 0306, Зэвсэгт хүчний 0232 дугаар ангид хуваарилагдсан залуусыг үдэх ёслол өнөөдөр Чингис хотын төв талбайд боллоо. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсч, "Цэргийн тангара
2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцэж Хилийн цэргийн 0198, Хилийн цэргийн 0306, Зэвсэгт хүчний 0232 дугаар ангид хуваарилагдсан залуусыг үдэх ёслол өнөөдөр Чингис хотын төв талбайд боллоо.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсч, "Цэргийн тангараг" өргөх ёслол урьдчилсан байдлаар зургадугаар сарын 11-нд болох талаар мэдээллээ.
Хэнтий аймгийн хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-29-ны хооронд явагдсан билээ.