Мэдээ мэдээлэл
1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БҮХ ХҮҮХДҮҮД ШИНЭ СУРГУУЛЬДАА ХИЧЭЭЛЛЭНЭ
2023.01.18
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан шинэ сургуульдаа аль анги орох нь эцэг эхчүүд, багш нарын дунд хүлээлт үүсгээд байсан юм. Өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тус сургуулийн багш нартай уулзах үеэрээ сургуулийн дотоод зохион байгуулалтын асуудалд оролцохгүй, БШУГ багш удирдлагуудтай зөвшилцөж сурагчдад хамгийн ээлтэй шийдвэрийг гарга
Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан шинэ сургуульдаа аль анги орох нь эцэг эхчүүд, багш нарын дунд хүлээлт үүсгээд байсан юм. Өнгөрсөн 7 хоногт аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тус сургуулийн багш нартай уулзах үеэрээ сургуулийн дотоод зохион байгуулалтын асуудалд оролцохгүй, БШУГ багш удирдлагуудтай зөвшилцөж сурагчдад хамгийн ээлтэй шийдвэрийг гаргахыг даалгасан.
Тиймээс дотооддоо хэлэлцээд бага бүлгээ хойд сургуульд, дунд болон ахлах ангийг шинэ сургуульд хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байсан юм. Учир нь ахлах болон дунд ангийг салгавал зарим багш нар 2 сургуулийн дунд явах асуудал үүссэн тул эхний элжинд ийм шийдэлд хүрчээ. Гэвч энэхүү шийдвэрийг зарим эцэг эхчүүд, сурагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа аймгийн удирдлагуудад мэдэгдсэн юм. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар дахин зөвшилцсөний үндсэн дээр анги танхим нь хүрэлцээтэй байгаа тул бүх ангийг шинэ сургуульд хичээллүүлж, хойд сургуулийн байранд сонгон дугуйланг хичээллүүлэхээр шийдвэрлэлээ.
Учир нь тус сургуулийн шинэ барилга нь 42 танхимтай бол 1 дүгээр сургууль нь 2700 хүүхэд, 79 бүлэгтэй. Тиймээс 2 ээлжээр хичээллүүлэхэд анги танхимын хувьд хүрэлцээтэй байгаа юм байна. Гагцхүү сонгон дугуйланг хойд сургуульд оруулах нь зарим багш, сурагчдын хувьд 2 сургуулийн дунд явах хүндрэлтэй байдал үүсч байгаа юм. Гэсэн хэдий ч шинэ сургуульдаа орохыг тэсэн ядан хүлээж байгаа хүүхдүүдэд эрх тэгш боломж олгох зорилгоор ийм шийдвэрийг гаргажээ.
Харин ирэх хичээлийн жил хойд сургуулийг 5 дугаар сургууль болгоно.