Мэдээ мэдээлэл
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ИРГЭН ЦЭРГИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2022.11.08
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлагч, ахмад Веадербее, үйл ажиллагаа хариуцсан гишүүн Мако, Ази номхон далайн коммандын төлөөлөгч Перкинс нарыг өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлагч, ахмад Веадербее, үйл ажиллагаа хариуцсан гишүүн Мако, Ази номхон далайн коммандын төлөөлөгч Перкинс нарыг өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн гишүүд зургаан сар тутам солигддог бөгөөд шинэчлэгдсэн бүрэлдэхүүн Засаг даргатай танилцаж, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн дэмжих бүлэг, Хэнтий аймаг хоорондын хамтран хэрэгжүүлж байгаа төслийн явцын талаар мэдээлэл солилцов.
Энэ хүрээнд тус баг болон Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан сургалтын төлөвлөгөөний дагуу “Анхны тусламж”-ийн ахисан түвшний сургалт аймгийн Онцгой байдлын газарт зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар онол, дадлагын хэлбэрээр явуулж байгаа бөгөөд аврагчид болзошгүй гамшиг, осол, аюулын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийн арга зүйд суралцах ач холбогдолтой юм. Уг сургалтад аймгийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч оролцож байна.
Мөн ирэх наймдугаар сард “Уснаас аврах ажиллагааны сургалт”-ыг тус бүлгээс Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж АНУ болон бусад улсаас сургагч багш авчрахаар төлөвлөж байна.