ДЭЛХИЙН БАНКНААС ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.02.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн дарга Sean Bradley, Дэлхийн банкны Монгол дах суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, ТА-3 төслийн газрын захирал Г.Золбоо болон бусад албаны ...

Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн дарга Sean Bradley, Дэлхийн банкны Монгол дах суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, ТА-3 төслийн газрын захирал Г.Золбоо болон бусад албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГазрын дарга Ж.Ганбаатар болон ОНХС-ийн мэргэжилтнүүд нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар Хэнтий аймагт ТА-3 төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн үйл явц төсөл хэрэгжихэд тулгарч байгаа асуудлуудыг сонсож цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаас талууд ярилцлаа.

Аймгийн зүгээс ОНХС-ийн товч танилцуулга тавьж аймгийн ОНХС-Н ЖГҮ-р 2016 оноос эхлэн улсын дундаж үнэлгээнээс 2,3-13,9 хувиар дээгүүр үнэлгээтэй үнэлэгдэж үнэлгээ жил бүр өсөж 2020-2021 онд 74-72 хувьд хүрсэн. ЖГҮ-ний үзүүлэлт жил бүр өсөж сум орон нутагт ОНХС-ийн үйл ажиллагаа хууль журмын дагуу хэрэгжих нөхцөл боломж сайжирсаар байгаа нь ТА-3 төслийн хүрээнд сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд ОНХС-н сургалтуудыг өгч мэдлэг мэдээллээр ханган ажилласны үр дүн юм.