Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН БАНКНААС ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төслийн дарга Sean Bradley, Дэлхийн банкны Монгол дах суурин Төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, ТА-3 төслийн газрын захирал Г.Золбоо болон бусад албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГазрын дарга Ж.Ганбаатар болон ОНХС-ийн мэргэжилтнүүд нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар Хэнтий аймагт ТА-3 төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн үйл явц төсөл хэрэгжихэд тулгарч байгаа асуудлуудыг сонсож цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаас талууд ярилцлаа.
Аймгийн зүгээс ОНХС-ийн товч танилцуулга тавьж аймгийн ОНХС-Н ЖГҮ-р 2016 оноос эхлэн улсын дундаж үнэлгээнээс 2,3-13,9 хувиар дээгүүр үнэлгээтэй үнэлэгдэж үнэлгээ жил бүр өсөж 2020-2021 онд 74-72 хувьд хүрсэн. ЖГҮ-ний үзүүлэлт жил бүр өсөж сум орон нутагт ОНХС-ийн үйл ажиллагаа хууль журмын дагуу хэрэгжих нөхцөл боломж сайжирсаар байгаа нь ТА-3 төслийн хүрээнд сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд ОНХС-н сургалтуудыг өгч мэдлэг мэдээллээр ханган ажилласны үр дүн юм.