Мэдээ мэдээлэл
НОРОВЛИН СУМАНД 200 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
![](https://khentii.mn/wp-content/uploads/2021/12/1920x0/265187361_498603031680029_4258928913024958367_n.jpg)
Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Норовлин суманд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж тус сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бүрэн хамруулах боломжтой боллоо.Энэхүү цэцэрлэг нь сүүлийн 4 жилийн хугацаанд шинээр баригдсан 13 дахь цэцэрлэг болж байна.
Дашрамд сонирхуулахад боловсролын салбарт 2017-2020 онд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламжаар 69.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2021 онд 3 цэцэрлэгийн барилга, 1 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, 4 цэцэрлэгт их засвар хийснээр багш сурагчдын сурч, ажиллах орчин нөхцөлийг сайжрууллаа.
Мөн 7 цэцэрлэгт цахим багш хөгжлийн төв байгуулж өгсөн бөгөөд ингэснээр ковид цар тахлын энэ хүндхэн цаг хугацаанд цахим сургалтын үйл ажиллагааг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна.