НОРОВЛИН СУМАНД 200 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2021.12.11
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Норовлин суманд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж тус сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бүрэн хамруулах боломжтой боллоо.Энэхүү цэцэрлэг нь сүүлийн ...

Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Норовлин суманд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж тус сумын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бүрэн хамруулах боломжтой боллоо.Энэхүү цэцэрлэг нь сүүлийн 4 жилийн хугацаанд шинээр баригдсан 13 дахь цэцэрлэг болж байна.

Дашрамд сонирхуулахад боловсролын салбарт 2017-2020 онд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын зээл тусламжаар 69.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2021 онд 3 цэцэрлэгийн барилга, 1 цэцэрлэгийн өргөтгөл шинээр барьж, 4 цэцэрлэгт их засвар хийснээр багш сурагчдын сурч, ажиллах орчин нөхцөлийг сайжрууллаа.

Мөн 7 цэцэрлэгт цахим багш хөгжлийн төв байгуулж өгсөн бөгөөд ингэснээр ковид цар тахлын энэ хүндхэн цаг хугацаанд цахим сургалтын үйл ажиллагааг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна.