Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ЭКСПЕДИЦИЙН АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүн өнөөдөр Дадал суманд ажиллаад Дорнод аймгийг зорьсон бол БОАЖ-ын сайд У.Уртнасан, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Норовлин, Баян-Адрага, Биндэр суманд ажиллаж, аялал жуулчлалын цогцолборуудын ажлын явцтай газар дээр нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцөж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга БОАЖ-ын сайдад үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицийн автомашин шаардлагатай байгааг уламжилхад шийдвэрлэж өглөө. Тус авто машиныг Ус цаг уур орчны шинжилгээний төвд ашиглаж, тариалалтыг дэмжинэ.
ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан энэ жил 19 мянган га талбайд үр тариа тариалах төлөвлөгөөтэй, Гэхдээ тариалалт нэмэгдэх хандлагатай байна гэв. “Дацан агро” ХХК 850 га-д улаан буудай, “Идэр Онон” ХХК 650 га талбайд тариалалт хийжээ.