БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ЭКСПЕДИЦИЙН АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021.05.21
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүн өнөөдөр Дадал суманд ажиллаад Дорнод аймгийг зорьсон бол БОАЖ-ын сайд У.Уртнасан, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Норовлин, Баян-Адрага, Биндэр суманд ажиллаж, аялал жуулчлалын цогцо...

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүн өнөөдөр Дадал суманд ажиллаад Дорнод аймгийг зорьсон бол БОАЖ-ын сайд У.Уртнасан, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар Норовлин, Баян-Адрага, Биндэр суманд ажиллаж, аялал жуулчлалын цогцолборуудын ажлын явцтай газар дээр нь танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцөж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга БОАЖ-ын сайдад үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицийн автомашин шаардлагатай байгааг уламжилхад шийдвэрлэж өглөө. Тус авто машиныг Ус цаг уур орчны шинжилгээний төвд ашиглаж, тариалалтыг дэмжинэ.

ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан энэ жил 19 мянган га талбайд үр тариа тариалах төлөвлөгөөтэй, Гэхдээ тариалалт нэмэгдэх хандлагатай байна гэв. “Дацан агро” ХХК 850 га-д улаан буудай, “Идэр Онон” ХХК 650 га талбайд тариалалт хийжээ.