Мэдээ мэдээлэл
БАЯНМӨНХ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ЗОЛЖАРГАЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРТАЙ “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛЖЭЭ
Өнөөдөр Баянмөнх сумын Засаг дарга Б.Золжаргал эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн дарга, эрхлэгч нар, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нартай “Хариуцлагын Гэрээ” байгууллаа.
Хариуцлагын гэрээгээр төрийн албан хаагч нь дараах үүрэг хүлээнэ.
1. Аймаг , Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сурталчлах биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллах,
2. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын байрны ач холбогдол , гүйцэтгэх үүргийг өндөрсгөн , санаачилгатай байх , аливаа ажил , асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн гүйцэтгэж , төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажиллах,
3 . Ажлын цагийг баримталж , цаг ашиглалт , ажлын бүтээмжийг сайжруулан ажиллах,
4 . Улс төржилт , талцсан байдлаас ангид байж , байгууллагын нууцад хамаарах болон боловсруулалтын шатанд байгаа мэдээллээс бусад мэдээллийг нийтэд ил тод болгон ажиллах,
5 . Иргэдээс гаргасан өргөдөл , гомдол , санал , хүсэлт , холбогдох байгууллага , албан тушаалтнаас ирүүлсэн бичгийг боломжит хамгийн богино хугацаанд хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэж , хариу өгч ажиллах ,
6 . Ажлын байранд ажлын цагт , албан томилолтоор ажиллах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
7 . Төрийн үйлчилгээг үзүүлэх , шийдвэр гаргах , хяналт , шалгалтын ажлыг гүйцэтгэхдээ хөндлөнгийн нөлөөнд орохгүй , авилга ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн чин шударгаар ажиллах ,
Гэрээний хүлээх хариуцлага
1 . Төрийн үйлчилгээ үзүүлэх явцад гаргасан хуулийн үндэслэл бүхий аливаа зөрчилд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээнэ.
2 . Сахилгын шийтгэл ноогдуулсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ
БАЯНМӨНХ СУМЫН ЗДТГ Я.УРАНСАЙХАН