Мэдээ мэдээлэл
ЖИЛ БҮРИЙН ЕСДҮГЭЭР САРЫН 26-НД “ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2022.10.03
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна. Уг хурлаар “Иргэдийн өдөр”-ийг зохион байгуулах тухай тогтоолын төслийн санал оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар тус тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Дэлгэрэнгүй
ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЛБАН ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
2022.10.03
Төрийн албаны тухай хуулинд төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажиллах албан хаагчид мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх тусгай шаардлага тавигддаг. Үүний дагуу төрийн захиргааны эрхэлсэн, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц болон мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт, төрийн албанд анх томилогдсон албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн т
Дэлгэрэнгүй
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ХЭРЛЭН СУМЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2022.10.03
Аймгийн Ахмадын хорооны санаачилгаар төрийн байгууллагууд хуваарь гарган сар бүр Хэрлэн сумын ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Дэлгэрэнгүй
ЕБС-ИЙН СУРАГЧДАД “АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ӨРНҮҮЛЛЭЭ
2022.10.03
Хэнтий аймгийн ЗДТГ, АТГ хамтран авлигыг үл тэвчихэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх, зорилгоор Бор-өндөр сумын ЕБС, Хэрлэн сумын ерөнхий боловсролын I, IV сургуулиудад энэ сарын 1-нд “Шударга ёсны танхим” нээсэн.
Дэлгэрэнгүй
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН АЖИЛД 97 ЭМЧ 117 ТУСЛАХ АЖИЛТАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ
2022.09.26
Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил болон дархлаажуулалтын талаар 21 аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар хуралдлаа.
Дэлгэрэнгүй
ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ХОЛБООНООС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
2022.09.26
Монголын бүх ард түмний XV наадамд Хэнтий аймгийн Хараагүй иргэдийн хорооны баг тамирчид амжилттай оролцож "Хонхтой бөмбөг" тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Тиймээс энэхүү тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлж тус холбооны тэргүүн Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд талархал гардууллаа.
Дэлгэрэнгүй
УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 12 СУМЫН 41 ААН, НӨХӨРЛӨЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
2022.09.26
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагууд “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д хяналт шалгалт хийж” дүгнэлтээ танилцууллаа.
Дэлгэрэнгүй
11 ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ НАСЫГ ҮЕР УСНЫ АЮУЛААС АВРАН ХАМГААЛСАН ОБГ-ЫН 13 АЛБАН ХААГЧИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2022.09.23
Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, 11 хүний эрдэнэт хүний амийг аварсан Онцгой байдлын газрын нэр бүхий алба хаагчдыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Дэлгэрэнгүй
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2022.09.22
Хуралдаанаар Дадал сумын төвийн 3,5 км хатуу хучилттай авто зам, Баянхутаг сумын ЭМТ-ийн их засвар, Өлзийт тосгоны соёлын төвийн барилгын их засварын нэмэлт ажил, Биеийн тамир, спортын газрын "А, Б" заалын гадна дотор засал, дээврийн засварын ажлын гадна довжооны ажлын шийдэл, Бэрх тосгоны олон улсын стандартын сургуулийн барилгын ажлын цалин хөлсний үнийн өсөлт, Өмнөдэлгэр сумын 640 суудалтай сур
Дэлгэрэнгүй
ХЭНТИЙ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV ДУГААР ИХ НААДАМД 49 МЕДАЛЬ АВЧ, 21 АЙМГАА ХОШУУЧИЛЛАА
2022.09.22
Энэ сарын 9-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XV их наадамд Хэнтий аймгийн баг тамирчид түрүүлсэн.
Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН БАНКНААС ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2022.09.22
МУ-ын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр тавьсан хүсэлтийн тавьсны дагуу Дэлхийн банкны ажлын хэсгийнхэн өнөөдөр Хэнтий аймаг хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
Дэлгэрэнгүй
БАТШИРЭЭТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГА 40 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2022.09.22
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Батширээт сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар тус суманд ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид соёлын төвийн барилгын ажилтай танилцлаа.
Дэлгэрэнгүй
УДААШРАЛТАЙ БАЙГАА БАРИЛГЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАЖ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2022.09.22
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар Баянхутаг суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өглөө.
Дэлгэрэнгүй
ХЭРЛЭН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2022.09.22
1500 хүүхдийн хүчин чадалтай Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгын ажилтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү нар танилцлаа.
Дэлгэрэнгүй
ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫГ “ЧАНДМАНА ТАЛ” ХХК ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ
2022.09.22
Хан Хэнтий чуулга баригдаж эхлээд 11 жил, тус барилгыг “Макс майнд” ХХК гүйцэтгэж эхлээд 7 жил болсон. Аймгийн үе үеийн удирдлагууд зүгээс “Макс майнд” ХХК-ийг ажлаа чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг анхааруулсаар байсан боловч гүйцэтгэл хангалтгүй байсан тул өнгөрсөн 3 дугаар сард “Макс майнд” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, дахин тендер зарласан юм.
Дэлгэрэнгүй
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАЖ БАЙНА
2022.09.22
Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явцтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар танилцлаа
Дэлгэрэнгүй
“ХЭНТИЙ НАМРЫН БАЯР” 2022 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР 55 САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2022.09.22
“Хэнтий намрын баяр 2022” арга хэмжээнд 18 сум, 3 тосгоны 173 иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод, 270 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 55 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
Дэлгэрэнгүй
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТАЙ АДИЛТГАН АВЧ ҮЗНЭ
2022.09.22
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж төрийн албаны шинэтгэлийн үйл явц дахь зарим зохицуулалтыг шинэчилсэн билээ.
Дэлгэрэнгүй
Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөний үеэр хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүсийг шагнаж урамшууллаа. Малчид та бүхний минь буянт мал сүрэг тань өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшлэх болтугай.
2022.09.22
Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөний үеэр хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүмүүсийг шагнаж урамшууллаа. Малчид та бүхний минь буянт мал сүрэг тань өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшлэх болтугай.
Дэлгэрэнгүй
“ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР 100 КМ” ЯВГАН АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ
2022.09.22
“Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Биеийн Тамир Спортын Улсын Хороо болон “Монголын явган алхалтын холбоо” хамтран “4 аймаг 400 км” уртын явган аяллыг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй