Мэдээ мэдээлэл
БЭЛТГЭСЭН ШАВЬ НАР НЬ МАССААРАА ХАМГИЙН САЙН ДҮГНЭГДСЭН БАГШИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ 2,0 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА
2022.07.07
Бэлтгэсэн шавь нар нь массаараа хамгийн өндөр оноо авсан буюу нийгмийн ухааны чиглэлээр бэлтгэсэн 9 хүүхэд нь 750-аас дээш оноо авсан Бор-Өндөр цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Даваасүрэнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 2,0 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Дэлгэрэнгүй
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ЭЕШ-Д 780-ААС ДЭЭШ ОНОО АВСАН СУРАГЧДЫГ 1,0-2,0 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛЛАА
2022.07.07
Хэнтий аймгийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээрээ 800 оноо авсан 6 сурагч, 780-аас дээш оноо авсан 6 сурагч байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 800 оноо авсан хүүхэд тус бүрт 2,0 сая төгрөг, 780-аас дээш оноо авсан хүүхэд тус бүрт 1,0 сая төгрөгийг урамшуулал олголоо.
Дэлгэрэнгүй
ХЭНТИЙ аймгийн ард иргэдийн АНХААРАЛД
2022.07.07
Сүүлийн жилүүдэд иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг байдал, богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өгөөж хүртэх гэсэн сэдэлд тулгуурласан эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амласан санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизмууд бий болж нийгмийг хамарсан иргэдийг хохироох асуудал олноор гарах болсон.
Дэлгэрэнгүй
ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ
2022.07.07
Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна.
Дэлгэрэнгүй
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ҮЙЛ ЯВЦЫГ БИЧЛЭГЭЭР БАРИМТЖУУЛАН ХАДГАЛЖ БАЙНА
2022.05.24
Тендер шалгаруулалт иргэдийн хамгийн их хардлага төрүүлдэг сэдэв. Тиймээс энэхүү үйл явцыг баримтжуулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар өнгөрөгч 1 дүгээр сараас эхлэн үнэлгээний хорооны хурлын танхимыг тохижуулж, дуу дүрсний хяналтын камерыг суурилуулсан.
Дэлгэрэнгүй