Мэдээ мэдээлэл
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ҮЙЛ ЯВЦЫГ БИЧЛЭГЭЭР БАРИМТЖУУЛАН ХАДГАЛЖ БАЙНА
2022.05.24
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газар
Тендер шалгаруулалт иргэдийн хамгийн их хардлага төрүүлдэг сэдэв. Тиймээс энэхүү үйл явцыг баримтжуулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар өнгөрөгч 1 дүгээр сараас эхлэн үнэлгээний хорооны хурлын танхимыг тохижуулж, дуу дүрсний хяналтын камерыг суурилуулсан.

Ингэснээр цаасан сууритай хурлын тэмдэглэлээс гадна дуу дүрстэй видео бичлэгээр хурлын үйл явц хадгалагдан үлдэж байгаа юм. Одоогийн байдлаар он гарснаас хойш хуралдсан 70 гаруй хурлын бичлэг видео хэлбэрээр хадгалагдаж байгаа бөгөөд үнэлгээний хороотой холбоотой гомдол гараагүй байна.
Хэрэв ямарваа нэгэн маргаан гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагын зүгээс бичлэгийг татан авч үзэж, асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно.